Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч Л.Пүрэвжавтай ярилцлаа.
-Таны охин Д.Оюунтуяа манай эмнэлгээр үйлчлүүлж байсан шүү дээ. Таны охины эмчилгээний үр дүн ямар байв?
-Тиймээ, охин маань Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлж, тан авч уугаад бүрэн эдгэрсэн. Дөрвөн жилийн өмнө дөө, охин маань ходоодны шархтай, савны хоргүй хавдар буюу миом /ургацаг/, өндгөвчний уйланхай зэрэг олон өвчин хавсарсан, удаан хугацаанд антибиотик ууснаас болж ходоодны мөөгөнцөр, хеликобактертэй болсон байсан. Сүүлдээ антибиотик уух боломжгүй болоод уламжлалтаар эмчлүүлээд үзье гээд Манба Дацан эмнэлэгт хандсан. Энэ эмнэлэгт үзүүлээд нэг жилийн хугацаанд тан уухад ходоодны шарх нь эдгэрч, хеликобактер хэвийн хэмжээндээ хүрч, өндгөвчний уйланхай нь шимэгдэж, маш сайн үр дүн гарсан. Одоо охин минь эрүүл саруул сайхан явж байна.
-Өмнө нь уламжлалт анагаах ухааны талаар сайн ойлголтгүй байсан бол тан ууж эхэлсэнээр давуу талыг нь мэдэрсэн гэж байсан. Түүнээс хойш танай гэр бүл уламжлалтаар эмчлүүлдэг болсон уу?
-Тэгэлгүй яахав. Охиныг маань 7 жилийн өмнө савны хоргүй хавдар буюу миомтай гэж оношлон байнга хяналтанд байдаг байсан. Тан ууж эхэлсэнээр хэмжээ нь багасаж, шимэгдэх хандлагатай болсон. Тиймээс үргэлжлүүлэн тангаа уусаар савны хоргүй хавдар нь шимэгдэж эдгэрсэн. Эмэгтэйчүүдийн эмч их гайхаж байсан. Уламжлалт эмийн давуу тал нь өвчнийг үндсээр нь таслаад зогсохгүй бусад эд эрхтэндээ ч сайнаар нөлөөлдөг юм билээ. Охин маань эрүүл саруул болсонд бид баяртай байдаг. Охиноо эмчлүүлсэний дараа би өөрөө ч үзүүлсэн. Ер нь би өдий наслахдаа өвдөж үзээгүй хүн. Дөрвөн жилийн өмнөөс бөөр зүрх өвдөөд, тухайн үед Манба Дацанд үзүүлээд тан уугаад эдгэсэн. Түүнээс хойш өвдсөн зүйлгүй сайхан байж байгаад ойрноос хөл, нуруу бөөр өвдөөд байхаар нь ирж хэвтсэн нь энэ. Одоо ч аргагүй нас яваад бие жаахан өвдөөд байдаг болчихож дээ.
-Одоо таны бие ямар байна?
-Манба Дацан эмнэлгийнхэн намайг хүлээж авч, эмчилгээгээ эхлээд ирсэн өдөртөө л өвдөлт намдаж сайхан болсон. Өдөр тутамдаа тангаа уугаад, олон төрлийн уламжлалт эмчилгээ хийлгээд бие маань хөнгөрөөд сайхан болж байна. Нуруу бөөр, хөл дагаж өвдөөд байсан өвдөлт арилсан. Анх ирж үзүүлэхэд хөл хавдаж, дотор давчдаад, уужуу амьсгаа авч чадахгүй, гар бадайраад байсныг зүрх, бөөрний өвчин гэж оношилсон. Манба Дацан эмнэлгийнхэн судас бариад их сайн оношилдог. Ер нь Манба Дацан эмнэлгийн тухай хүмүүст хэлж, энэ эмнэлгээр үйлчлүүлэх дуртай болсон.
-Уламжлалт анагаах ухааны талаар илүү сайн ойлголт, мэдлэгтэй болсон уу?
-Намайг залуу байхад Европ анагаах ухаан их дэлгэрсэн байсан ч аав ээжээс уламжилсан мэдлэг ухаан байлгүй яахав. Уламжлалт анагаах ухаан сайн гэдгийг мэддэг ч тухайн үед эмчилдэггүй, ийм сайхан эмнэлэг байгаагүй. Ганц нэг хүн хувиараа үздэг л байсан. Одоо бол хүн болгон уламжлалт анагаах ухааны давуу талыг ойлгож, эмчлүүлж байна. Гол онцлог, давуу тал нь ургамлын гаралтай эм тангаар эмчилдэг учраас бусад эрхтэндээ сөрөг нөлөөгүй, тохирох тохирохгүй гэх янз бүрийн хүндрэл гардаггүй. Хүмүүс нэг үеэ бодвол уламжлалтын талаар зөв ойлголттой болчихож. Охин маань Манба Дацан эмнэлэгт ирж эмчлүүлэхээсээ өмнө уламжлалт эм танг зөвхөн настай хүмүүс л уудаг гэсэн буруу ойлголттой байснаас уламжлалт эмнэлэгт хандалгүй цаг их алдсан. Тиймээс уламжлалт анагаах ухааны талаар сурталчилж, иргэдэд мэдээлэл хүргэх нь чухал гэж боддог.
-Уламжлалт эмчилгээний талаар юу хэлэх вэ. Та ямар ямар эмчилгээ хийлгэв. Манба Дацан эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ танд таалагдав уу?
-Манба Дацан эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ ярих юмгүй сайхан. Хажуудаа хийдтэй, хурал номоо хураад, өвчтөнүүдийнхээ засал номыг хийчихнэ. Эмийн үйлдвэр, сургуультай гээд ийм том эмнэлгийг байгуулж, буянтай үйл хийж байгаа Д.Нацагдорж хамба лам болон Манба Дацан эмнэлгийн хамт олондоо талархаж байна. Энд тосох үйлчилгээнээсээ эхлүүлээд бүхий л эмчилгээ үйлчилгээ нь таалагдсан. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй эмч мэргэжилтнүүд ажилладаг болохоор үйл ажиллагаа нь улам сайжирсан байна. Намайг охинтойгоо дөрвөн жилийн өмнө үйлчлүүлж байхад шинэ эмнэлэг маань ашиглалтад ороогүй байсан. Одоо үнэхээр сайхан том эмнэлэг ажиллаж, олон хүнийг эмчилж эдгээх боломжтой болсонд баярлаж байна. Өмнө нь тан л ууж байснаас биш уламжлалт эмчилгээ хийлгэж байгаагүй. Уламжлалт эмчилгээг хийлгээд бие хөнгөрч, сэтгэл сэргээд сайхан байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №12 /41/