А.Гэрэлцэцэг: Би уламжлалт анагаах ухаан, баллет хоёрыг залуужуулах шидтэй гэдэгт итгэдэг

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг, эрч хүчтэй жүжигчин бүсгүй А.Гэрэлцэцэгтэй ярилцлаа. Энэ удаад түүнтэй уран бүтээлийнх нь талаар бус уламжлалт анагаах ухааны талаар, түүний амьдралын хэвшлийн талаар сонирхлоо.

-Уламжлалт анагаах ухааны талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Би уламжлалтаар анх удаа эмчлүүлж байна. Их ачаалалтай ажилладаг болохоор ядаргаа туйлдаа хүрч, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн эрч хүчээ нөхөж авахыг хүссэн. Тэгээд Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэгт хандсан. Өмнө нь уламжлалт анагаах ухааны талаар сайн мэддэггүй, бусдын л адил буруу ойлголттой явсан. Уламжлалт анагаах ухаан гэхээр тан ууна гэхээс өөр ойлголтгүй, нэг их тоодоггүй байсан. Гэтэл миний танилууд уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ үнэхээр сайн, тэр дундаа Манба Дацан эмнэлэг их сайн эмчилгээ, үйлчилгээтэй гэж зөвлөсний дагуу нэг эмчлүүлээд үзье гэж хэвтсэн. Харин Манба Дацан эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд би ямар азаар энэ эмнэлэгт ирэв ээ гэж бодсон. Бид өдөр тутамдаа өөрт хэрэгтэй хэрэггүй олон төрлийн хоол хүнс идэж, мэдээлэлд, сошиалд бидний тархи нэрвэгдэж маш их ядарч байгаа шүү дээ. Миний хувьд энэ нийгмийн ачааллаас гадна маш их ажилтай байдаг тул их ядардаг. Тиймээс наад зах нь ядаргаагаа тайлж, өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлсэндээ баяртай байгаа.
-Өөрөө эмчлүүлж үзээд давуу тал, онцлогийг нь мэдэрсэн байх. Уламжлалт эмчилгээ танд яаж нөлөөлөв?
-Хүний биед ямар их хор хуримтлагдаж байдаг, түүнийг бид яагаад анзаардаггүй, тоо-доггүй, идэх л юм байвал ам руугаа аваад хийчихдэг, хортой хоргүйг нь, хүнд тустай үгүй нь ялгаж мэддэггүй юм байна гэдгийг маш сайн мэдэж авлаа. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадган гэсэн ойлголт байдаг, тэр нь ямар ч учиртай юм гээд гайхаад явж байхын оронд түүнийг судалж, эрүүл амьдрахад суралцах хэрэгтэй юм байна. Хүний биеийн хий хямарвал яадаг юм, түүнийг хямраахгүйн тулд яах ёстой юм гээд уламжлалтын талаар хэдий чинээ мэдлэгтэй болно, төдий чинээ эрүүл байж чаддаг, эрүүл мэнддээ анхаардаг болдог юм байна. Би Манба Дацан эмнэлэгт хэвтээд олон төрлийн сайхан эмчилгээ хийлгэж, биеийнхээ илүүдэл хорыг гадагшлуулж, бие хөнгөрч, сэтгэл сэргээд сайхан мэдрэмжийг авсан.
-Ямар эмчилгээ хийлгэсэн бэ?
-Ясны шөлөнд орж ядаргаагаа тайллаа. Орой унтахаасаа өмнө өөрийнхөө бие, хэл, сэтгэлийг ариусгаж, номын дуу сонслоо. Манба Дацан эмнэлгийн нэг онцлог нь орой бүр үйлчлүүлэгчиддээ эмч нар нь ном уншиж өгдөг юм билээ. Тэр сайхан номын дууг сонсоод сэтгэл гэгээрч, тайвширдаг. Би олон сайхан газраар алжаал тайлах массаж хийлгүүлж байсан. Гэхдээ Манба Дацан эмнэлгийн эмчилгээний массаж тэдгээртэй харьцуулашгүй сайхан санагдсан. Эмчилгээний массаж их онцлогтой, бие дэх шар усыг тарааж, хорт бодисыг гадагшлуулдагаараа давуу талтай. Ер нь Манба Дацан эмнэлгийн үйлчилгээ сэтгэлд их нийцсэн. Хувь хүнд тохирсон эмчилгээ хийж, ямар хоол унд идэхийг нь хүртэл зөвлөж, зааж байсан. Манба Дацан эмнэлэгт эмчилгээ хийлгэх нь таван одтой зочид буудалд амарч байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсөн. Тэнд өвчин бодохоосоо илүү бие хөнгөрч, сэтгэл санаа тайвширсан. Ер нь хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй гэдэг шиг олон удаа сонсч байж, Манба Дацан эмнэлэгт ирсэн. За юу л болдоо гээд тоодоггүй байсан хүн чинь дараа дахин хэвтэж эмчлүүлнэ гэж бодож байгаа. Би энэ удаад нэлээд ядарсан үедээ ирсэн бол дараагийн удаа өвчнөөс урьдчилан сэргийлж, ядрахаасаа өмнө ирнэ гэж бодож байна.
-Та эрч хүчтэй сайхан бүсгүй. Эрүүл, эрч хүчтэй байхад зөв амьдралын хэвшил бас чухал байх?
-Тэгэлгүй яахав, эрүүл байя гэвэл зөв хэвшилтэй байх нь чухал. Эрүүл байя гэвэл яг одооноос л түүнд суралцах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааны онол, аргазүй тэр чигтээ зөв амьдралын хэвшилд сургадаг юм билээ. Өмнө нь гоё гэсэн болгоныг идэж хэрэглэдэг байсан бол Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлсэний дараа улирал, цаг агаар, өөрийн бие махбодид тохирсон хоол хүнс хэрэглэдэг болсон.
-Та бас балетаар хичээллэдэг. Балетаар хичээллэх нь ямар давуу талтай вэ?
-Балет бол эрүүл мэндийн спорт, гайхамшигтай урлаг. Балетийн урлаг таныг улам залуу, эрүүл чийрэг болгоно. Хүмүүс өсч том болоод залуу сайхан үеэ туулж буцаад хөгширдөг шүү дээ. Тэгвэл балетаар хичээллэснээр та мөнхийн залуу байх боломжтой. Балет бол залуужуулах шидтэй урлаг. Уламжлалт анагаах ухаанд 70 хүртэлх насыг залуу насанд тооцдог юм билээ. Бие сэтгэлээрээ эрүүл хүмүүс залуу сайхан хэвээрээ байдаг. Би балет, уламжлалт анагаах ухаан хоёрыг залуужуулах шидтэй гэдэгт итгэдэг. Тиймээс эрүүл сайхан явъя гэвэл балетаар хичээллээрэй, уламжлалт анагаах ухааны талаар мэдээлэл аваарай гэж уриалмаар байна. Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг гэж бүсгүйгээс уламжлалт анагаах ухааны талаар мэ-дээлэл авч болно, балетаар хичээллэе гэвэл Балет мастер Д.Дашлхагва гэж хүнд хандаж болно. Та сэтгэлээрээ ч биеэрээ ч эрүүл байж чадна. Хамгийн гол нь бид их ажилтай гээд эрүүл мэндээ хойш тавьдаг шүү дээ. Тиймээс монголчууддаа хайртай хүний хувьд зөв зүйлд та бүхнийгээ уриалмаар байна.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №11 (40)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *