Н.Баярмаа: Ужгирсан хэрэх өвчтэй намайг Манба Дацан эмнэлгийнхэн хөл дээр минь босгосон

БЗД-ийн иргэн Н.Баярмаатай ярилцлаа. Тэрбээр махны хэрэх гэсэн оноштойгоор Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

-Та хэрэх өвчний улмаас Манба Дацан эмнэлэгт хандсан гэсэн. Анх ямар зовиур илэрсэн бэ?
-Анх хөлөн дээр шумуул хазчихсан юм шиг жижиг юм гарчихсан. Шумуул хазлаа гэж бодоод тоогоогүй, нойрондоо маажсан байх л даа. Угаасаа шумуул хазсан үед их загатнадаг, тэгж байгаад л зүгээр болчихно гээд тоодоггүй шүү дээ. Гэтэл яах ийхийн зуургүй өнөөх чинь томроод, хоёр гурав хоногт л үрэвсэж эхэлсэн. Дүүргийн эмнэлэгт үзүүлсэн чинь харшил байна гэсэн. Эм уугаад нэмэр болоогүй. Дахиад Цэргийн төв эмнэлэгт хандахад, харшлын гаралтай хурц үрэвсэл гэж оношлоод маш их антибиотик хийсэн ч нэмэр болоогүй. Цэргийн төв эмнэлгийн эмч “Таны энэ өвчин европ анагаахаар эмчлүүлэх өвчин биш байна аа, ингээд дахин дахин антибиотик солиод, тохирохыг нь олох гэсээр байтал хөл чинь тайрах хэмжээнд хүрэх нь, та өөр газраар явсан нь дээр” гэж хэлсэн. Эмнэлгээс гараад бөө, лам гээд олон хүнд хандсан. Харин хамаатны ах маань Манба Дацан эмнэлэгт очихыг зөвлөсний дагуу ирж үзүүлэхэд махны хэрэх гэж оношлоод маш богино хугацаанд эмчилсэн. Онош нь тогтоогдохгүй, эмнэлгүүд эмчилж чадахгүй, хөлийн үрэвсэл улам хүндэрсэн байдалтай байхад Манба Дацан эмнэлгийнхэн ийм богино хугацаанд эмчилсэнд итгэж өгөхгүй л байна. Манба Дацан эмнэлэгт ирсэндээ үнэхээр их баяртай байгаа.
-Манба Дацан эмнэлэгт ирэхэд таны бие ямар байдалтай байсан бэ?
-Хөл дээрээ босож явж чадахгүй, хөлөн дээр гарсан зүйл маш хурдацтай тархсан байсан. Анх юм гарч эхэлснээс хойш хэдхэн хоногт л маш хурдан түгэж, өвчилсөн. Маш их өвдөлттэй, яс махны завсраар хорхой гүйгээд байгаа юм шиг л өвддөг байсан. Би гурав, дөрөв төрчихсөн хүн баргийн өвчин мэднэ шүү дээ. Хэрэх шиг айхтар өвдөлттэй өвчин би мэдэхгүй юм. Уйлах ч энүүхэнд юм болсон. Гол тасартал өвдөнө. Идээ байхгүй, тэгсэн мөртлөө нойтон, мах шиг улаан өнгөтэй юм өвдөгнөөс доошоо шагай хүртэл битүү гарсан. Манба Дацан эмнэлэгт хүүхэддээ үүрүүлээд ирж байлаа. Эмнэлгийн дарга, их эмч Б.Болорчимэгт үзүүлэхэд судас барьж үзчихээд, тэр дор нь шинжилгээ авч, хариуг нь гаргаад махны хэрэх гэж оношилоод тав хоног уух тан бичиж өгсөн. Шинжилгээний өрөөнд тэргэнцэрээр хүргэж үйлчлээд, эмч нар нь зан харьцаа сайтай сайхан эмнэлэг байсан ч би нэг л итгэж өгөхгүй байлаа. Б.Болорчимэг эмч маань залуухан бүсгүй байхаар нь тэрүүхэндээ голж, өөр эмчид үзүүлье гэсэн чинь “Зүгээрээ, би таныг эмчилнэ, та бид хоёр учрах ёстой болохоороо учирсан байна” гэж хэлсэн. Гэнэт босч явж чадахгүй, хүнээс хамааралтай болчихоор сэтгэлээр их унаж, хүүхдүүддээ хамгийн түрүүнд уураа гаргадаг юм билээ. Тэгээд очсон эмнэлгүүд маань эмчилж чадаагүй болохоор эдгэнэ гэсэн итгэлгүй болчихсон байсан. Тав хоног тан ууж байтал миний хөл тасраад унах юм байна даа гээд их л итгэл муутай явсан. Тэр үед үнэндээ эдгэнэ гэдэгтээ итгэлгүй, хөлийг минь хаагуур нь тайрах бол л гэж бодож байсан. Гэтэл тан ууж эхлээд хоёр хоноход л хөлөн дээрх тууралтын тархалт нь зогсож, хатаж эхэлсэн. Дөрөв, тав хоноход бүр хатаад, өвдөлт нь ч байхгүй болсон. Тангаа ууж дуусчихаад очиж үзүүлэхэд хануур хийсэн. Хануур хийсний дараа бие маань илт сайжирч, дахин хэд хоног тан уугаад хөл маань бүрэн зүгээр болсон. Дараа нь эмчтэйгээ ирж уулзахдаа би хөл дээрээ босчихсон, өөрөө явж чаддаг болоод ирсэн. Эмч маань намайг хяналтанд байж тан уух шаардлагатай, ужгирсан хэрэх өвчин тул цаашид ч эмчилгээгээ үргэлжлүүлэн маш сайн эмчлэх хэрэгтэй гэж хэлсэн.
-Та хэрэх өвчний талаар мэдэх үү?
-Сайн мэдэхгүй. Хоолойны мах хүндэр-сэнээс болдог гэж сонсч байснаас биш яагаад өвчилдөг, ямар учиртай өвчин болохыг нь сайн мэдэхгүй. Их хүнд өвчин гэж ярьдаг юм билээ. Харин Манба Дацанд үзүүлсэний дараа эмч маань надад энэ өвчний талаар мэдээлэл өгсөн. Хэрэх өвчин яс, маханд аль алинд нь нөлөөлдөг. Махны хэрэх нь удвал ясандаа бас нөлөөлдөг. Тиймээс үргэлжлүүлэн эмчилгээ хийх шаардлагатай гэсэн. Чийгтэй, хүйтэн газар удаан хугацаанд байснаас үүсдэг гэсэн. Би олон жил зах дээр ажилласан хүн шүү дээ.
-Уламжлалт анагаах ухаанаар анх удаа эмчлүүлж байна уу. Уламжлалт эм, эмчилгээ танд ямар санагдав?
-Тиймээ, анх удаа эмчлүүлж байна. Хэзээ хөлийг минь тайрах бол гэж бодож байсан хүн ингээд эрүүл саруул болсондоо баяртай байна. Уламжлалт эм тан, эмчилгээ маш хурдан үйлчилдэг юм байна. Нүдэн дээр өөрчлөлт явагдаж байгаа нь үнэхээр гайхалтай санагдсан. Манба Дацан эмнэлэгт ирэхээсээ өмнө өчнөөн антибиотик уугаад үйлчлэхгүй байхад тан уугаад ингэж хурдан эдгэдэг, яасан сонин юм бэ гээд манай хүүхдүүд гайхацгааж байсан. Ирсэн даруйд уламжлалтын аргаар оношлоод онош тавиад, шинжилгээгээ тэр даруйд аваад, эмчилгээ хийгээд эхэлсэн. Онош нь олдохгүй байгаа хүмүүс Манба Дацан эмнэлэгт хандаарай. Манба Дацан эмнэлгийн эмч нар үнэхээр мундаг юм байна. Анх залуухан эмч гээд голоод байсан хүн чинь одоо бол Б.Болорчимэг эмчийгээ шүтдэг болсон. Эмчийнхээ буянаар би хөл дээрээ бослоо шүү дээ.
-Одоо таны бие ямар байна?
-Хөлний өвдөлт, тууралт алга болж, бүрэн эдгэрсэн. Гэсэн ч үргэлжлүүлэн эмчилгээ хийнэ гэсэн болохоор эмчийнхээ заавраар сайн эмчлүүлнэ гэж бодож байгаа. Хүмүүс нэг эмчлүүлээд зүгээр болчихлоо гээд хаяад явчихдаг юм шиг байгаа юм. Тэгээд дараа нь дахиад л хүндрээд ирдэг. Хэрэх шиг хүнд өвчнийг эдгээхэд нэлээд цаг хугацаа шаардах нь ойлгомжтой. Тиймээс би тууштай эмчлүүлнэ. Би хоёр ч удаа харваж байсан, ер нь бие муутай хүн л дээ. Гар хөл байнга хүйтэн байдаг. Манба Дацан эмнэлэг үүнийг ч гэсэн анхаарч, эмчилгээ хийж байгаа. Намайг ингээд хөл дээрээ босоод ирсэнд олон хүн гайхаж байгаа. Үнэхээр сайн эмнэлэг байна гээд манай ах дүү нар Манба Дацан эмнэлэгт үзүүлж, эмчлүүлсэн. Онош нь тодорхойгүй байгаа, архаг хууч, хүнд өвчтэй хүмүүс Манба Дацан эмнэлэгт ирж эмчлүүлээрэй. Ер нь ямар ч өвчнийг уламжлалтаар эмчилж болдог юм байна. Үнэхээр чадварлаг сайн эмч нартай сайхан эмнэлэг байна. Манба Дацан эмнэлгийнхэндээ, Б.Болорчимэг эмчдээ маш их баярлалаа. Олон хүнийг эмчилж эдгээж байгаа та бүхний ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №10 (39)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *