Манба Дацан эмнэлэг чихрийн шижинг үр дүнтэй эмчилж байна

Чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүний тоо одоогийн байдлаар 347 саяд хүрээд байгаагаас Монголд 7000 нь байдаг гэсэн тоо баримт бий. Гэхдээ албан бус судалгаагаар манай улсад 60-80 мянган хүн чихрийн шижин өвчтэй гэж үзэж байгаа. Жил бүр долоон сая хүн чихрийн шижинтэй хэмээн шинээр оношлогдож, энэхүү өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна. Энэ байдлаар цааш үргэлжилвэл 2025 он гэхэд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрэх тооцоо бий.
Чихрийн шижин өвчин нь нойтон чийгтэй газар удаан хугацаагаар ажиллах, олон цагаар сууж ажиллах, хөдөлгөөний дутагдал, шингэхэд бэрх хүнд сэрүүн чанарын хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэснээр бадган, өөх аривдаж илүүдэл өөх тос хуримтлагдсанаар гадна өөхлөлт болон дотор эрхтэн, судасны хананд өөх тос хуримтлагдан, цус өтгөрч, цөс, нойр булчирхайн үйл ажиллагаа доройтсоноос болж үүсдэг. Бие махбодод шороо, усан махбод хямарч муу цусны гэмийг үүсгэнэ. Чихрийн шижин өвчний эхэн үед залхуурч бие сулрах, нойр ихсэх, хөлрөх, биеэс үнэртэй хөлс гарах, үс хумс хурдан ургах, аманд эвгүй амт амтагдах, хоолой ам хатах, хөлийн ул, гарын алга халуу оргих, шээс өтгөндүү, ойр ойр бага хэмжээтэйгээр гарах шинж илэрнэ. Уламжлалт анагаах ухаанд чихрийн шижингийн гурван хэлбэр байдаг гэж үздэг бөгөөд ямар хэлбэрийн чихрийн шижин байгаагаас шалтгаалан гарах шинж тэмдэг нь өөр өөр байдаг. Тухайлбал, 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үед идсэн идээ, хоол ундны шингэц муудах, нойр ихсэх, нус цэр ихсэх, бөөлжис хүрэх шинж тэмдэг илрэх бол, 2-р хэлбэрийн өвчлөлийн үед бэлгэ эрхтэн, давсгаар өвдөх, ам хатах, халуурах, заримдаа суулгах, ханиад томуу зэрэг халдварт өвчнөөр өвчлөмтгий болдог юм. Харин 3-р хэлбэрийн чихрийн шижингийн үед нойр муудах, амьсгал давхцах, давсгаар өвдөх, чичрэх, цэр ихсэх, ховдог болох зэрэг шинж илэрнэ.
Хэрвээ эдгээр шинж тэмдэг танд илэрч байвал эрт оношлуулж, эмчлүүлэх нь эмчилгээний үр дүнд сайн нөлөөтэй. Хэрэв архагшиж хуучирвал арьсаар идээтэй тууралт, цэврүүт, улаан тууралт зэрэг арьсны өвчнүүд үүсдэг бөгөөд энэ нь чихрийн шижин хуучирч тамир, шар устай холилдсоны шинж юм. Энэ үед эмчлэхэд төвөгтэй болохоос гадна эмчилгээ авахдаа ч удаан байдаг.
Манба Дацан эмнэлэг чихрийн шижинг үр дүнтэй эмчилж байна. Чихрийн шижингийн үед архи дарс ихээхэн муу нөлөөтэй тул эмчилгээний үед хориглоно. Мөн давс, чихэрлэг зүйлийг хоол, ундандаа амтагдах төдий хийж хэрэглэнэ. Газтай ундаа болон савлагаатай жимсний шүүс, жимс жимсгэнэ хэтрүүлэн хэрэглэх, цавуулаг ихтэй гурилан бүтээгдэхүүн, шингэхэд бэрх хүнд хоолыг хэтрүүлэн хэрэглэх, сэрүүн чанартай цай уух, усны хэрэглээг хэтрүүлэх зэргээс зайлсхийх нь чухал. Чихэргүй ааруулын шүүс уух, хонины мах, үхрийн мах, загасны мах тохируулан хэрэглэх. Буцалсан усанд цэвэр зөгийн бал хутгаж уух. Хоолны хэмжээг хэтрүүлэхгүй байхыг сайтар анхаараарай. Дулаан хувцаслах, өдөр бүр явган алхах, сунаж мөргөх, гүйх, фитнессээр хичээллэх гэх мэт биеийн дасгал хөдөлгөөн хийж хэвших, өдөр унтах, хоол идсэний дараа амарч суух зэргийг тэвчих хэрэгтэй.
Чихрийн шижингийн олон хэлбэр, үе шатанд тохирсон эм, тангуудыг эмчийн заавраар тууштай, хариуцлагатай ууж, эмчийн хяналтанд тогтмол үзүүлж байх нь чухал бөгөөд шаардлагатай тохиолдолд эмчийн зааврын дагуу заслын эмчилгээг хийлгэнэ.

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч Л.Чимэдцогзол

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №09 (38)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *