Дөнгөж 6 сартай байхад нь бие дээр нь тууралт гарч, тодорхой онош, үр дүнтэй эмчилгээгүй явсаар Манба Дацан эмнэлэгт хандаж эмчлүүлсэн Э.Марал-Эрдэнэ охины ээж Ж.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Охины бие дээр гарсан тууралт алга болж, эмчилгээ үр дүнтэй явагдаж байгаа талаар ээж нь хэлж байлаа.
-Охины тань бие дээр анх тууралт гарч эхэлсэн гэсэн. Биеийн байдал нь ямар байв. Эмнэлэгт үзүүлэхэд ямар онош тавьж байсан бэ?
-Миний охины бие дээр жил гаруйн өмнө хоёрхон улаан юм гарсан. Тухайн үед ах нь салхин цэцэг тусчихсан байсан болохоор түргэний эмч нар анх салхин цэцэг гэж оношилсон. Цээжин дээр нь хоёрхон ширхэг улаан юм гарсан байсныг тухайн үед салхин цэцэг гэж буруу оношилсоноос болоод сар гаран метлин түрхэж, тууралт нь ус татаж улам ихэссэн. Дараа дараагийн шатны эмнэлэгт харшил гэсэн оноштойгоор эмчлүүлээд өчнөөн эм тариа, тос хэрэглэсэн. Бид хоёрт бараг хэрэглэж үзээгүй эм тариа, тос гэж байхгүй, сайн гэсэн болгоныг л хэрэглэдэг байлаа. Сүүлдээ охины минь өвчин харшил биш болж таараад витамин, кальцийн дутагдал, бүр яс, цустай холбоотой гэж оношилж байсан. Өнгөрсөн хугацаанд маш үнэтэй олон шинжилгээ өгч, сүүлдээ харшлын эмнэлгээс салахаа больсон. харшлын эмнэлгийнхэн очих болгонд л өөр өөр тос бичиж өгнө. Тос түрхээд тухайн үедээ тууралт нь алга болдог ч дахиад л шүүстэй юм гарч ирдэг болсон. Уг нь анх гарсан тууралт нь шүүс, идээгүй байсан. Буруу эмчилгээнээс болж шүүстэй, маш их өвдөлттэй болж, унтаж ч чаддаггүй байлаа. Биеэ байнга маажина. Тэгэхэд охин минь дөнгөж зургаа, долоон сартай л байсан. Идэж уух юмыг нь хоридог байсан болохоор дархлаа нь суларч, ханиад хүрэхээс эхлүүлээд их өвчлөмтгий болсон. хөхний сүү хүртэл ууж болохгүй гэдэг байсан. Европ анагаах ухаанаар хагас жил гаран эмчлүүлэхдээ нэлээд эмчилгээ хийлгээд охиноо бараг л “хорлочихсон”. Сүүлдээ аргаа бараад лам хуврага, үздэг хардаг олон хүнээр явж үзсэний эцэст дотны хүн маань Манба Дацан эмнэлгийг зааж өгсөнөөр энд ирээд эмчлүүлсэн. Одоо охин минь 1 нас 8 сартай.
-Манба Дацан эмнэлгийнхэн охины өвчнийг юу гэж оношилсон бэ. Одоо биеийн байдал нь ямар байна?
-Манба Дацан эмнэлэгт ирээд хамба лам Д.Нацагдоржид үзүүлсэн. Шар усны өвчин гэж оношилсон. Энэ нь уламжлалтаар л эмчилж болох өвчин юм билээ. Бас лусын шалтгаантай өвчин гэсэн. хамба лам Д.Нацагдорж гуайд үзүүлээд эхний хоёр сарын эмчилгээнээс хойш бие дээр гарсан тууралт нь илт хатаад, алга болсон. Тэгээд үргэлжлүүлээд Г.Одонцэцэг эмчийн хяналтанд орсон. Эмчийн хяналтанд орсоноос хойш охин маань дөрөв дэх курс эмчилгээгээ хийлгэж байна. Одоо тууралт арилж, бие нь илт сайжирсан. Тиймээс охиныг минь эмчилж өгсөн хамба лам Д.Нацагдорж болон Г.Одонцэцэг эмчдээ, Манба Дацан эмнэлгийн хамт олондоо баярлалаа.
-Манба Дацан эмнэлэгт нэг сараас хойш эмчлүүлэхэд тодорхой ямар өөрчлөлт, үр дүн гарсан бэ?
-Өмнө нь харшил гэж оношилж байх үед хоолыг нь хориод дархлаа нь маш муудсан байсан. Манба Дацан эмнэлэгт үзүүлээд тан ууж эхлэх үед хоолыг нь бүр ч хорьчихоогүй, оноштойгоо уялдуулаад хоол хүнсээ тохируулж хэрэглэж байсан. Эмчилгээний эхэнд охиныг маань исгэлэн зүйл идэж болохгүй гэж байсан. Учир нь исгэлэн идээ унд идээт тууралтыг улам сэдрээдэг. Одоо бол хоол унд хорихоо больсон. Бие дээр нь гарсан тууралт алга болсон, шөнөдөө тайван унтдаг болсон гээд өөрчлөлт, үр дүн маш хурдан гарсан. Миний охин мэдээ орсон цагаасаа сайхан унтаж амарч чаддаггүй байсан. Өвчин нь их зовиуртай, хөлөө байнга мааждаг учраас дандаа трикотой унтдаг байсан. Одоо бол хөл нүцгэн унтаж байгаа. Тэгэхээр хүүхэд тайван амарч чаддаг юм байна. Ер нь эмчилгээний үр дүн маш сайн байна.
-Тан уухаас гадна уламжлалт засал эмчилгээ хийлгэв үү?
-Эмчийн зөвлөсний дагуу лусад тустай тусгай нунтагтай усанд оруулж, зан үйл хийсэн. лусын шалтгаантай өвчин учраас тан уухаас гадна лусын ном сайн уншуул гэсний дагуу ном их уншуулсан. Энэ нь ч бидэнд тус болсон гэдэгт итгэдэг. харин энэ хооронд охины маань гэдэс өвдөж гүйлгэхэд Г.Одонцэцэг эмчийн зөвлөснөөр гэдэсний тан авч уугаад, төөнүүр хийлгэсэн. хоёр хоног гэдэсний тан уугаад, төөнүүр хийлгээд л зүгээр болсон. Өмнө нь гэдэс нь гүйлгэх, ханиад хүрэх болгонд үнэтэй антибиотик уугаад нэлээд удаж байж зүгээр болдог байсан. Гэтэл тан уугаад, төөнүүр хийлгээд маш хурдан эдгэсэн нь уламжлалт эмчилгээ ямар үр дүн сайтай болохыг харуулж байгаа байх.
-Та уламжлалт анагаах ухааны талаар хэр мэдээлэлтэй болсон бэ?
-Эх хүний хувьд үр хүүхдээ, гэр бүлээ эрүүл саруул байлгахын тулд энэ талын мэдлэг мэдээлэлтэй болохыг хүсдэг. Манба Дацан эмнэлэгт хандсанаас хойш уламжлалт анагаах ухааны талаар маш их мэдээлэлтэй болж байна. Манба Дацан эмнэлгийн эмч нар маш сайн зааж зөвлөдөг, эмийн санч нь ч мэдээлэл, зөвлөгөө сайн өгдөг. Манба Дацан эмнэлэгт хүүхдээ үзүүлээд маш сайн үр дүн гарсан болохоор надтай адилхан үр хүүхэд нь өвдсөн хүмүүст энэ эмнэлгийг санал болгодог. Би өмнө нь охиныхоо хоёр хөлийг бариад унтдаг байсан бол одоо хоёулаа сайхан унтаж амарч чадаж байгаа. Энэ бол бодит үр дүн шүү дээ.
-Уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэх ямар давуу талтай вэ?
-Уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ хүний биеийн өвчнийг эрүүлээр гадагшлуулж чадаж байгаа нь хамгийн том давуу тал болов уу. хүүхэддээ антибиотик өгөхөөр мөөгөнцөртдөг, цагаан хорхойтдог, дархлаа нь сулардаг. харин уламжлалт эм тан, эмчилгээг хэрэглэхэд хүүхдийн маань дархлаа суларчихвий, мөөгөнцөртчихвий гэсэн айдасгүй амар байдаг. харин ч тан нь хүүхдийн дархлааг сайжруулж, тэтгэж өгдөг юм билээ. Миний охин их хөөрхөн мярайтай байсан, олон эм тариа хэрэглээд их турсан. Арьс нь их мэдрэг болж, биеийн тос хэрэглэж чаддаггүй байсан. Одоо охин минь дахин хөөрхөн мярайлаад, дархлаа нь ч сайжирсан. хүссэн биеийн тосоо түрхэж чаддаг болсон. Ер нь уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлсэндээ маш их баярлаж байгаа. Манай нөхөр бас халууны харшилтай. харшил гарах үед нь эм ууж эсвэл сэрүүцэж арилгах төдий болдог байсан. Тэгээд охиноо үзүүлсэнээс хойш нөхөр маань бас Манба Дацан эмнэлэгт үзүүлж, тан уусан. Одоо халууны улиралтай оронд байгаа ч харшил нь гарахгүй байгааг хэлж байсан. Манба Дацан эмнэлгийнхэндээ маш их баярлалаа. Охин минь эрүүл саруул хөөрхөн гүйж байгаад маш их баяртай байна.
-Ярилцсанд баярлалаа. Охинд нь эрүүл энхийг хүсье.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №07 (36)