Оточ Манрамба Их сургуульд элсэхийг урьж байна

Оточ Манрамба Их сургуулийн уриа:

Багшаа бишрэн хүндэтгэж эрдэм сурна
Шавиа энэрэн асарч эрдэмд сургана
Өөрийн сэтгэлийг засч, хичээл шамдал, билэг оюунаар
Номыг дээдлэн эрдмийг сурна

СУРГАЛТ

Бакалаврын сургалт
1. Уламжлалт анагаах ухааны хүний их эмч-6 жил
2. Эм зүйч-5 жил
3. Уламжлалт анагаах ухааны сувилагч-4 жил
4. Буддын гүн ухаан судлаач-4 жил
Төгсөлтийн дараах сургалт
1. Магистрантурын сургалт-2 жил
2. Резидентийн сургалтын бүх хэлбэр
3. Төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалт

4. Мэргэжил дээшлүүлэх сургалт
5. УАУ-ыг сурч судалж байгаа дотоод гадаадын
эрдэмтэн мэргэдэд богино хугацааны
сургалтуудыг явуулдаг.

 

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

1. Бүрэн дунд боловсролтой, хими 50%, биологи 50%, ерөнхий шалгалтын 400-аас дээш оноотой байх.
2. Дээд боловсролтой бол шалгалтгүй элсч дипломын хавсралт дээрх хичээлүүдийг дүйцүүлэн хааж хөнгөлөлттэй суралцах боломжтой.
3. Буддын гүн ухаан судлаачийн ангид элсэгч нь дотоодод шашны байгууллагад 5-аас дээш жил ажилласан бол шууд элсэх боломжтой. Мөн түүх, нийгмийн ухааны хичээлээр элсэлтийн шалгалт өгсөн бүрэн дунд боловсролтой хүмүүсийг элсүүлж сургана.

ОТОЧ МАНРАМБА ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДӨД АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ 

1. Манай төгсөгчдийн 98 хувь нь мэргэжлээрээ ОМИС, Манба Дацан эмнэлэг, УМХГ, ЗГХА-ЭМГ, “Happy Veritas” лаборатори, ХӨСҮТ, Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн III эмнэлэг, “Ач” АУДС, хот болон хөдөө орон нутгийн ЭМН, өрхийн эмнэлгүүд, УАУ-ы хувийн эмнэлгүүд, Монгол Улсын ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газар зэрэг эрүүл мэнд, боловсролын байгууллагад амжилттай ажиллаж байна.
2. Монгол, Энэтхэг, БНХАУ, Япон, Тайвань зэрэг гадаад дотоодын олон оронд магистр, докторын зэрэг хамгаалж, мэргэжлээрээ Англи, АНУ, Герман, ОХУ, Польш зэрэг орнуудад ажиллаж байна.
3. Манай төгсөгчдөөс анагаахын шинжлэх ухааны доктор, магистр, ахлах болон тэргүүлэх зэргийн эмч нар, Монголын болон Дэлхийн Анагаах Ухааны түүхэнд нээлтээр бүртгэгдсэн эрдэм судлалын бүтээл хийсэн судлаачид төрөн гарсан нь дэлхийн түвшний анагаах ухааны эмч, мэргэжилтэн сурч төгсч эрүүл мэнд, боловсролын салбарт хувь нэмрээ оруулсаар байна.

ХОЛБОО БАРИХ 

Хаяг: Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Их тойруу, Манба Дацан Төв, ОМИС
Шуудангийн хаяг: Монгол Улаанбаатар-P.O.BOX. 49/235

Утас: 7015 8489, 7015 7305, 70157489, 99040811, 99918336
Факс: 976-7015 8489

И-мэйл: info@otoch.edu.mn
Веб сайт: www.otoch.edu.mn
www.manbadatsan.mn

 

 

 

 

 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *