Зуны улирал эхэлмэгц махан хоолыг багасгаж цагаан идээгээ хэрэглэх хэрэгтэй. Долоо хоногт 2 удаа махан хоол идэхэд тэжээлээ бүрэн авч чадна. Түүнээс биш зуны улиралд долоо хоногийн 7 өдөр махан хоол идэх нь ходоодонд маш муу. Монголчууд улиралтайгаа зохицуулж зундаа тараг, хярам ууж, өрөм ааруулаа иддэг нь ходоодны галын илчтэй зохицоод тэжээлээ авч чадна. Хийгээ хямартал өлсөж болохгүй. Халууны улирал учраас галын илчээ алддаг, ам их цангадаг. Тиймээс амны цангаагаа тайлахдаа цэв хүйтэн усаар тайлж болохгүйг анхаарах хэрэгтэй. Бүлээн зүйлээр цангаагаа тайл. Амны цангаа тайлах хамгийн тохиромжтой унд бол хярам. Зун сүүтэй цай уух нь бас хүнддэнэ. Тиймээс тараг, хярам уух нь тохиромжтой. Зуны улиралд маш их хэмжээний хүйтэн ус, ундаа жүүс уух нь буруу юм. Зөгийн балтай ус ууж болно. Зуны улиралд махан хоол, тостой хоолоо багасгах хэрэгтэй.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин