МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн эмч, багш, ажилтнууд гамшгийн эсрэг сургуулилт хийлээ

Гамшгийн эсрэг дуут дохио өнөөдөр (2017.03.23) орон даяар 16:00 цагт дуугарсаны дагуу МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн эмч, багш, ажилтнууд гамшгаас сэргийлэх аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж, сургуулилт хийлээ. Эхний дуут дохиогоор газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Суу-Нуугд-Хүлээ” зарчмыг баримтлан хүн бүр өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд буюу ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох зэргээр өөрийгөө хамгаалах арга хэмжээг авсан юм. Харин хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмын дагуу барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларлаа.

МУЭСТ Манба Дацангийн Гамшгийн эсрэг штабаас гамшгаас сэргийлэх аюулгүй ажиллагааны сургалтыг хийж, нийт ажилтан албан хаагчиддаа аюулгүй ажиллагааны үеийн дүрэм журмыг танилцуулж, мэдээлэл хүргэлээ.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *