Манба Дацан төвийн баг тамирчид УАУ-ы салбарын Спортын бага наадмын “Шилжин явах цом”-ын эзэн боллоо

Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэгээс “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Уламжлалт Анагаах Ухааны салбарын Спортын бага наадам өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 19-нд Буянт –Ухаа спорт цогцолборт амжилттай боллоо.

Спортын бага наадамд нийслэл, орон нутгийн олон эмнэлэг, их, дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагууд оролцсоноос Манба Дацан МУЭСТ-ийн баг тамирчид тэргүүлэн багийн нийлбэр оноогоор “Шилжин явах цом”-ын эзэн болсон байна.

Сагсан бөмбөгийн төрөлд Манба Дацан МУЭСТ-ийн эмэгтэй баг алтан медаль, гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг алтан медаль авсан бөгөөд ширээний теннесийн төрөлд Манба Дацан эмийн үйлдвэрийн эм бэлтгэгч Д.Түмэнбаяр, Шатрын төрөлд Манба Дацан эмнэлгийн их эмч Б.Чойном нар тэргүүлэн алтан медаль хүртжээ.

Мөн сагсан бөмбөгийн төрөлд “Шилдэг довтлогч”-ийн шагналыг Манба Дацан эмнэлгийн их эмч Ч.Ичинхорлоо авч, улсын хэмжээнд зохион байгуулагдсан Спортын бага наадамд амжилттай оролцлоо.

Уламжлалт Анагаах Ухааны салбарын Спортын бага наадамд амжилттай оролцсон Манба Дацан МУЭСТ-ийн баг тамирчиддаа амжилт хүсч, баяр хүргэе.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *