Манба Дацан эмнэлэгт гадаадын улс орнуудаас олон хүн ирж эмчлүүлсэний нэг нь Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн харъяат Ц.Тэмцэл юм. Монголд ажлаар ирэхдээ Манба Дацан эмнэлэгт хандаж эмчлүүлсэн тэрбээр Манба Дацан эмнэлгийнхэнд талархалаа илэрхийлсэн юм.
-Та Хятадаас ирсэн гэсэн. Манба Дацан эмнэлгийн талаар хаанаас сонссон бэ?
-Би Өвөрмонгол хүн. Оросод олон жил амьдарч байгаад одоо Бээжинд амьдардаг. Монголд ажлаар ирээд байна. Миний хамтран зүтгэгч хамгийн сайн уламжлалтын эмнэлэг гэж зөвлөсний дагуу ирж үзүүлээд эмчилгээ хийлгээд их сэтгэл хангалуун байна.
-Та ямар оноштойгоор хэвтсэн бэ?
-Би өмнө нь олон эмнэлэгт үзүүлж байсан. Чихрийн шижинтэй учраас тогтмол эм уудаг. Толгой эргэдэг, хоолны шингэц муу, гэдэс дүүрч, ходоод өвддөг байсан. Манба Дацан эмнэлэгт үзүүлэхэд чихрийн шижинээс гадна ходоодны эс шингэх өвчин гэж оношилсон.
-Одоо таны биеийн байдал ямар байна. Эмчилгээний үр дүнг та хэрхэн дүгнэж байна?
-Манба Дацан эмнэлэгт хэвтэхээс өмнө миний сахарын хэмжээ 20 ммол/л байсан. Энд эмчилгээ хийлгэснээр сахарын хэмжээ 7,5 болж буурсан. Зовиур шаналгаа бүгд арилж, ядаргаа ч тайлагдаад сайхан байна. Манба Дацан эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлэхэд эмчилгээний үр дүн маш сайн байлаа. Би Хятадад олон эмнэлэгт үзүүлэхэд ийм сайн үр дүн гарч байгаагүй. Миний оношийг ч сайн гаргаагүй. Гэтэл Манба Дацан эмнэлгийн эмч нар судас бариад л шууд зовиурыг минь хэлсэн. Тиймээс би үнэхээр сэтгэл хангалуун байна.
-Танд ямар эмчилгээ хийсэн бэ?
-Надад бариа, төөнүүр гээд олон эмчилгээ хийсэн. Монгол тан их сайн юм байна. Эмчилгээ хийлгэж эхлээд л үр дүн мэдэгдсэн. Мэргэжлээ сайн мэддэг мундаг залуучууд ажилладаг юм байна. Манба Дацан эмнэлгийнхэн ард иргэдийн төлөө уламжлалт эм, эмчилгээг ингэж сэтгэлээсээ хийж байгаа нь үнэхээр бахархмаар санагдлаа.
-Хятадын уламжлалт анагаах ухаан их хөгжсөн. Та Хятадын олон эмнэлэгт үзүүлж байсан гэлээ. Таны эмчлүүлж байсан Хятадын эмнэлгүүдээс Манба Дацан эмнэлэг юугаараа давуу байна?
-Хятадын уламжлалт эмчилгээ их хөгжсөн, өөрийн гэсэн онцлогтой. Монголын уламжлалт анагаах ухаан ч гэсэн их сайн хөгжсөн байгааг би өөрөө эмчлүүлээд мэдлээ. Монгол хувьсгалын үед уламжлалт анагаах ухаан, шашинтай холбоотой олон зүйлээ устгасан болохоор манай Өвөрмонголын хэмжээнд хүрэхгүй байх гэж би боддог байсан. Гэтэл маш сайн хөгжсөн байна. Оюутнуудыг ч сайн бэлдэж байна. Намайг Манба Дацан эмнэлэгт хэвтэж байх хугацаанд Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд дадлага хийж байсан. Тэд үнэхээр чадвартай, бас сэтгэлтэй байхыг хараад Монголын уламжлалт анагаах ухаан сайн хөгжиж байна даа гэж бодсон. Манба Дацан эмнэлгийнхэн эмчилгээ үйлчилгээгээ сэтгэлээсээ хийж байгаа нь сайхан санагдлаа. Үүгээрээ ч миний өмнө нь үзүүлж байсан эмнэлгүүдээс ялгагдана. Орой бүр өвчтөнүүддээ Манла бурханы номыг уншиж өгдөг. Энэ нь өвчтөнүүдийн сэтгэл зүйг засахад их нөлөөлдөг юм байна.
-Танд баярлалаа.
Уламжлалт анагаах ухаан сонин 2017 №03 (31)
Уламжлалт анагаах ухаан сониноо захиалан уншаарай. Захиалгын индекс-101227