Хүүхдийг хөхөөр хооллохын давуу тал

• Хүүхдэд байгалиас заяасан хоол нь эхийн сүү.
• Эхийн сүүг эрт амлуулахад хамгийн анхны хэсэг газрын дархлаа хүүхдэд үүсдэг.
• Эхийн сүүнд харшил үүсгэх бодис байхгүй.
•Олон тооны “өсөлтийн хүчин зүйлс” агуулах тул хөхөөрөө хооллож буй хүүх-дийн эд эрхтэн тогтолцооны өсөлт, хөгжилт түргэн байдаг.
• Эхийн хөхнөөс шууд аманд орох тул бохирдол гэж байхгүй.
• Халуун хүйтэн нь яг тохирсон байдаг.
•Удах, гашилах, исэх, муудах гэх ойлголт байхгүй, үргэлж шинээрээ байдаг.
• Эхийн сүүний найрлага нь хэрэгцээ дагаж өөрчлөгддөг гайхамшигт амьд чанартай. Орчны халуунд шингэрч хүүх-дийн амны цангааг тайлах бол хүйтэнд өтгөрч илчлэг чанар нь нэмэгддэг. Энэ гайхамшигт чанарыг байгаль эх заяажээ.
• Эхийн сүү ариун чанартай, халдвар дамжих боломжгүй.
• Хөхөө хөхдөг хүүхдүүд их тайван, уур уцааргүй, уйлахгүй, сэргэлэн цовоо байдаг.
• Дутуу төрсөн бол эхийн сүү нь өсөх хэрэгцээнд нь тохирсон, уураг, тослогоор илүү, илчлэг ихтэй, эрдэс бодис илүү агуулдаг онцлог чанартай.
• Хөхөөрөө хооллодог хүүхэд суулгалт өвчнөөр өвчлөх, эн-дэх нь 14.2 дахин, амьсгалын замын өвчнөөр өвчилж эндэх нь 3.6 дахин, бусад халдварт өвчнөөр эндэх нь 2.5 дахин бага байдгийг судлан тогтоожээ.
• Хөхөө хөхдөг хүүхдийн ам, зажлуурын булчингууд зөв, тэгш хөгждөг.
• Сүүн шүд болон тогтмол шүдний ургалт хугацаандаа зөв гарах ба хазалт, зуулт ч хэвийн байдаг.
• Хөхөөрөө хооллодог хүүх-дийн нүдний харааны хөгжил хэвийн, сайн болно.
• Мөн хэлд орохдоо ч хурдан байдаг нь тогтоогджээ.
• Ангир уургаа эрт амлуулсан үед нярайн шарлалт бараг илрэхгүй. Илэрсэн ч бүдэг. Учир нь зунгаг эрт гадагшилсан байдаг.
Дараагийн дугаарт, “Хүүхдийг сүү, сүүн холимог буюу зохиомол хольцоор хооллохын хор уршиг”, “Хүүхдийг хөхөөр хооллох нь ээжид нь чухал ач холбогдолтой”, “Эхийн сүү ба үнээний сүүний уургийн чанарын ялгаа” сэдвүүдийн хүрээнд цуврал мэдээллийг хүргэх болно.

“Уламжлалт анагаах ухаан” сониноос 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *