“Савны хавдраа эмчлүүлэхээр Манба Дацан эмнэлгийг зорьж ирсэн”

Эмчлүүлэгч Д.Оюунтуяа ходоодны шархтай, өндгөвчний уйланхай, миом зэрэг олон хавсарсан өвчинтэй бөгөөд удаан хугацааны туршид эм уужээ. Гэвч эмчилгээ нь тус бололгүй бүр ч дордон ходоодны мөөгөнцөртэй болж, хеликобактер болон бусад шинжилгээнүүдийн хариу муу гарсан байна. Хэдий мөөгөнцрөөс хамгаалах эм ууж байсан ч дотор эрхтнийг нь хамгаалж чадаагүйгээс сүүлдээ антибиотик ч уух боломжгүй болжээ. Тиймээс арга ядахдаа уламжлалт эмнэлэгт үзүүлж, тан уугаад үзье гээд Манба Дацан эмнэлэгт хандсан байна.
Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Үнэндээ би уламжлалт анагаах ухааны талаар ямар ч ойлголтгүй, уламжлалт эм, эмчилгээг зөвхөн настай хүмүүс л хэрэглэдэг гэж бодож байлаа. Тиймээс ч цаг алдан, антибиотик уух боломжгүй болсон учраас тан уухаас өөр аргагүй болоод ирсэн. Гэтэл уламжлалт анагаах ухааны эмчилгээ, оношилгоо, эм тан нь хүний биед хор нөлөөгүй, харин ч биед нуугдмал байгаа өвчнийг илрүүлэн эмчилдэг давуу талтай юм байна. Үүнийг би Манба Дацан эмнэлэгт эмчлүүлж эхлээд л ойлгосон. Би Д.Нацагдорж хамба ламд үзүүлснээс хойш жилийн дараа дахин шинжилгээ хийлгэхэд ходоодны шарх эдгэрч, хеликобактер хэвийн хэмжээндээ хүрч, өндгөвчний уйланхай шимэгдэж алга болсон. Дээрээс нь миом ч шимэгдэж, жижгэрч байгааг эмч хэлсэн. Намайг миомтой гэж долоон жилийн өмнө оношилсон. Энэ хугацаанд миом улам бүр томорч, байнга эмчийн хяналтанд байсан бол Манба Дацан эмнэлэгт үзүүлж, тан ууж эхэлснээс хойш шимэгдэж, хэмжээ нь жижгэрч байна. Тан эмээ үргэлжлүүлэн ууж, эмчилгээгээ тууштай хийлгэвэл бүрэн шимэгдэж эдгэрнэ гэдэгт итгэлтэй байгаа” гэв.
Мөн БГД-ийн иргэн В.Тунгалаг өндгөвчний хавдартайн улмаас хагалгаанд орох шаардлагатай болсон ч жин ихтэй тул мэс засал хийх боломжгүй гэжээ. Тиймээс Манба Дацан эмнэлэгт үзүүлж, гурван сар тан ууснаар савны хавдар нь эдгэрчээ.

Манба Дацан эмнэлэгт эмчлүүлсэнээр савны хоргүй хавдар нь эдгэрсэн олон хүн бий. СБД-ийн иргэн Д.Дуламжав ч мөн савны хоргүй хавдраа эмчлүүлэхээр Манба Дацан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед нь уулзаж ярилцлаа.

-Манба Дацан эмнэлэгт ямар зовиуртайгаар ирж эмчлүүлсэн бэ. Одоо таны биеийн байдал ямар байна?
-Манба Дацан эмнэлэгт үзүүлэхээс өмнө миний толгой их өвддөг, хөдлөхөөс ч дургүй хүрдэг байлаа. Хөдөлгөөн багатай ажил хийдэг болохоор бие хөшингө, бүх бие хямарсан байсан. Ч.Ичинхорлоо эмчид үзүүлэхэд хий арвидсан, зүрх өвдсөн байна гэсэн. Мөн савны хоргүй хавдраа эмчлүүлэх гэж Манба Дацан эмнэлгийг зорьж ирсэн. Хэвтээд дөрөв дэх хоногоос бие хөнгөрч, зовиур арилаад сайхан болсон. Одоо биеийн байдал сайжирсан, удахгүй эмнэлгээс гарна.
-Та өмнө нь уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж байсан уу. Яагаад Манба Дацан эмнэлэгт хандах болов?
-Би өмнө нь уламжлалт эмчилгээ хийлгэж байгаагүй ч уламжлалт анагаах ухааны талаар мэдээлэлтэй байсан. Миомыг Европ анагаах ухааны эмнэлгүүдэд мэс заслаар эмчилдэг. Гэхдээ мэс засал хийлгэсэн ч бүрэн эдгэдэггүй, дахиад ургах магадлалтай гэдэг юм билээ. Тиймээс би уламжлалтын эмнэлэгт хандаж өвчнөө уг үндэс сууриар нь эмчлүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Уламжлалтын эмнэлэг дотроос Манба Дацан эмнэлэг хамгийн сайн нь гэдгийг би мэднэ л дээ. Өмнө нь тан авч ууж байсан. Тиймээс би өвчнөө эрт үед нь оношлуулж эмчлүүлэхээр ирсэн.
-Манба Дацан эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ ямар санагдав?
-Манба Дацан эмнэлгийн дотоод менежментийн систем нь барууны эмнэлэг шиг, эмчилгээ үйлчилгээ нь ч маш сайн. Хүний биеийг цогцоор нь эмчилж, дархлаа сайжруулах бүхий л эмчилгээг хийдэг. Эмчилгээ үйлчилгээний уялдаа холбоо сайтай. Тухайн хүний өвчин, биеийн байдлаас шалтгаалаад хоол ундыг нь хүртэл тохируулж өгдөг. Эмч нарын харилцаа, ур чадвар нь маш сайн санагдсан.
-Уламжлалт анагаах ухааны давуу талыг юу гэж хэлэх вэ?
-Уламжлалт эм, эмчилгээ хүний биед хоргүй, биед дутагдаж байгаа тэнцвэрийг хангаж, түүгээрээ дамжуулж хүний биеийг илааршуулдаг нь хамгийн том давуу тал гэж бодож байна. Өвчний уг үндсийг олж эмчилдэг болохоор эмчилгээний үр дүн сайтай юм билээ. Европ анагаахын эмнэлгүүдэд мэс заслаар анагаадаг миом өвчнийг мэс засал хийхгүйгээр эм тан өгч, уламжлалт эмчилгээ хийж, бүрэн шимэгдүүлдэг гэдэг нь уламжлалт анагаах ухааны эмчилгээний давуу талыг харуулж байна. Мэдээж аливаа өвчин өргөс авчихсан юм шиг эдгэхгүй. Би эмнэлгээс гараад гурван сар тангаа ууна, эмчийн хяналтанд тууштай эмчлүүлнэ. Тэгж байж өвчнөөсөө ангижрах болно. Хамгийн гол нь уламжлалт эмчилгээг тууштай хийлгэх хэрэгтэй юм билээ.

Уламжлалт анагаах ухаан сонин 2017 он №01 (29)

Уламжлалт анагаах ухаан сонины нэмэлт захиалга явагдаж байна.

Захиалгын индекс – 101227

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *