Савны хоргүй хавдрыг мэсгүйгээр эмчлэх боломж бий

Дэлхий нийтээр хортой, хоргүй хавдар өвчний тархалт улам нэмэгдсээр эмч судлаачид тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх боловсронгуй эмчилгээний арга зарчмыг эрэлхийлсээр төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна. Хавдар өвчин нь цуснаас өгсүүлээд биеийн аль ч эд эрхтэнд бий болж болох бөгөөд үүсгэгч шалтгаан нь ч тийм тодорхой бус юм. Орчин үеийн анагаах ухаанд эмийн, химийн, цөмийн шарлага, мэс ажилбар гээд хавдар өвчнийг эмчлэх олон арга байдаг ч төдийлөн төгс үр дүнд хүрдэггүйг хүн бүр мэднэ. Тэгвэл хортой хоргүй хавдар гэдэг нь хоёр өөр ойлголт юм.
Уламжлалт анагаах ухаанд ч хортой хоргүй хавдрыг ангилан салгаж хоёр өөр нэршлээр нэрлэдэг. Тухайлбал, хоргүй хавдар буюу миомыг уламжлалт анагаах ухаанд бэтэг өвчний ангилал зүйд хамруулан үздэг бол хортой хавдрыг чингаа /брай/ гэсэн нэршлээр нэрлэн тус бүрд нь эмгэг жам, эмнэлзүйн шинж тэмдгээр нь ялган, эмчилгээний арга зарчмуудыг тусгаж өгсөн байдаг. Энэ удаад хоргүй хавдар тэр дундаа эмэгтэйчүүдийн умайн /сав/ хоргүй хавдрын талаар уламжлалт анагаах ухаанд хэрхэн авч үзэж оно-шилгоо эмчилгээний зарчмыг тодорхойлдог талаар хүргэе.
Хоол хүнсний зохисгүй хэрэглээ, өдөр тутмын амьдралын буруу хэвшил, ялангуяа төрсний дараа эмчилгээ хийлгүй орхисноос төрсний дараах урхаг умайд хуйлрах зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан цус шарын гэмтэй холилдон эмэгтэйчүүдийн умайн бэтэг үүсдэг. Ер нь аль ч насны эмэгтэйд тохиолдож болох өвчин хэдий ч нөхөн үржихүйн идэвхтэй насныханд илүү тохиолдох нь бий. Энэ нь мөн тухайн эмэгтэйчүүдийн өөрсдийн хувийн ариун цэвэр, бэлгийн амьдрал, ажил мэргэжлийн онцлог зэрэгтэй холбоотой. Гэхдээ умайн хавдрын гол шалтгаан нь тэр гэж хэлж болохгүй бөгөөд ямар ч тохиолдолд бидний хийж буй муу үйлийн үрээс хамааралтай гэдгийг ард иргэд бас ойлгож мэдэх хэрэгтэй. Тиймдээ ч эмчилгээний явцад зөвхөн эм, заслын эмчилгээнээс гадна гүрэм заслын эмчилгээ, бие хэл сэтгэлийн үүднээс буяныг хураах үйлүүдийг хийх нь зүйтэй юм.
Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед умайн хавдрыг эрт үед нь оношлуулах боломж хүн бүрт бий. Хэдий чинээ эрт оношлуулж эмчилгээ хийлгэнэ эмчилгээний үр дүн төдий чинээ сайн гарна гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Тиймээс ард иргэд маань өөрсдийн эрүүл мэнддээ үргэлж анхааран эмчийн үзлэгт байнга хамрагдан элдэв өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байх нь чухал. Манба Дацан эмнэлгийн хувьд лабароторийн нарийн шинжилгээ, ЭХО, рентген гээд дүрс оношилгооны аппаратуудтай өөрсдийн уламжлалт оношилгооны аргуудыг хослуулан өвчин эмгэгийг оношилж, эмчилж байна. Умайн хоргүй хавдрын хувьд уламжлалт анагаах ухаанаар эмчлэгдэх бүрэн боломжтой. Тухайн өвчнийг эмчлэх эмчилгээний арга зарчмуудыг нарийн тусгаж түүнийгээ орчин үеийн шийдэлд нийцүүлэн илүү боловсронгуй болгож уламжлалт аргаар энэ өвчнийг эмчилж чадаж байна. Умайн хоргүй хавдар дотроос нь хавдрыг эвдлэх эмийн эмчилгээ хийж гадна талаас тусгай найрлагатай жин, төөнүүр, хануур, дэвтээлэг, эмэгтэйчүүдийн хэвлийн туулга, угаалга зэрэг цогц эмчилгээний аргаар энэхүү өвчнийг эмчлэх боломжтой. Нэг үгээр хэлвэл мэс ажилбаргүйгээр умайн хоргүй хавдрыг эмчлэх боломж Монголын Уламжлалт Анагаах Ухааны энэ их сан хөмрөгт бий.

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч, АУ-ы магистр Д.Отгонбаатар

Уламжлалт анагаах ухаан сонин 2017 он №01 (29)

Уламжлалт анагаах ухаан сонины нэмэлт захиалга явагдаж байна.

Захиалгын индекс – 101227

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *