Т.Лхагвагарам, Ч.Болдбаатар нар магистрын зэрэг хамгааллаа

Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хурлаар Оточ Манрамба Их сургуулийн магистрант Т.Лхагвагарам, Ч.Болдбаатар нар Магистрын зэрэг горилсон бүтээлээ амжилттай хамгаалснаар магистрын зэрэг хүртлээ.

Т.Лхагвагарам нь “Оточ Манрамба Их сургуулийн номын сангийн Түвд судрыг ангилах, номзүйчлэх, каталог зохион байгуулах арга зүй” сэдвээр судалгаа хийн, соёл судлалын магистрын зэрэг гориллоо. Энэхүү магистрын ажил нь Түвд судрыг ангилах, номзүйчлэх тал дээр Монголдоо анхдагч болж байгаагаараа онцлог бөгөөд Оточ Манрамба Их сургуулийн номын сан дахь 7000 түвд судраас 1000 ширхэгийг нь хамруулан ангилж, номзүйчилсэн юм. Цаашид энэхүү магистрын ажил дээр тулгуурлан Оточ Манрамба Их сургуулийн номын сангийн бүх түвд судрыг ангилах, номзүйчлэх ажлыг хэрэгжүүлэх аж.

Харин Ч.Болдбаатар нь “Тарималжуулж буй чихэр өвс /glycyrrhiza uralensis fisch/-ийн эмийн түүхий эдэд ашиглах боломжийг судалсан дүн” сэдэвт бүтээлээрээ АУ-ы магистрын зэрэг гориллоо. Энэхүү судалгаагаар урал чихэр өвсний үндэсд нийлэгжиж буй глицирризиний агууламжийг судалж үзсэнээрээ онцлог бөгөөд таримал урал өвсний үндэс дэх глицирризиний агууламж 1,03 хувьтай гарсан байна.  Байгалийн зэрлэг урал чихэр өвсний үндэс дэх глизирризиний агууламж 1.14 хувьтай байдагтай харьцуулж үзэхэд дээрх судалгааны үр дүн өндөр гарсан гэж үзэж болохоор байгаа аж. Мөн энэхүү магистрын ажил нь эрсдэлтэй нөөц бүхий урал чихэр өвсийг тарималжуулах боломжийг судалснаараа ач холбогдолтой юм.

Ч.Болдбаатар

Т.Лхагвагарам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *