ОМИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна

Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурал 2017 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу өнөөдөр 15:00 цагт Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно. Тус хурлаар

Т.Лхагвагарамын “Оточ Манрамба Их сургуулийн номын сангийн Түвд судрыг ангилах, номзүйчлэх, каталог зохион байгуулах арга зүй” сэдэвт соёл судлалын магистрын зэрэг горилсон бүтээлийн жинхэнэ хамгаалалтын хэлэлцүүлэг,

Ч.Болдбаатарын “Тарималжуулж буй чихэр өвс /glycyrrhiza uralensis fisch/-ийн эмийн түүхий эдэд ашиглах боломжийг судалсан дүн” сэдэвт АУ-ы магистрын зэрэг горилсон бүтээлийн жинхэнэ хамгаалалтын хэлэлцүүлэг,

С.Пэрэнлэйлхүндэвийн “Зарим өвсөн эмийн танин барих шинжид хийсэн судалгаа” сэдэвт АУ-ны магистрын зэрэг горилсон бүтээлийн урьдчилсан хамгаалалтын хэлэлцүүлгийг хийх юм байна.

Мөн Олон улсын хөхний хавдар ба хоол тэжээл төсөл / ОУХХХТТ/– ийн сэдэв арга зүйг батлуулах юм. Тус төслийг АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн хүрээлэнгийн санхүүжилтээр Харвардын Их сургуулийн Нийгмийн Эрүүл мэндийн сургууль хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төслийн хүрээнд хүмүүсийн тогтмол идэж хэрэглэж  байгаа хоол хүнс хөхний хавдар үүсгэхэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судлах юм. Судалгааг АНУ, Франц, Англи, Монгол, Хятад, Гана, Урагвай, Ливан, Катар гэсэн  9 орны эрдэмтэд хамтран хийх бөгөөд 18-45 насны эрүүл эмэгтэйчүүдийг судалгаандаа хамруулж, 24 цагийн дотор идэж хэрэглэсэн хоол хүнснээс дээж авах юм байна. Мөн судалгаанд хамрагдсан хүмүүсээс цус, шээсний шинжилгээ авч, хөхний хавдар үүсгэх эрсдэлтэй хорт бодис байгаа эсэхийг шалгах аж.

Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн  хурал нээлттэй болох тул эрдэмтэн судлаач та бүхнийг урьж байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *