Тан ууж эхэлснээс хойш миний астма хөдлөхөө больсон

14975715_1099104170204551_662773149_o

Манай сонины “Эмчийн ачийг дурсахуй” буланд Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Бадамханд хандсан юм. Тэрбээр гуурсан хоолойн багтраа буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар астма өвчтэй бөгөөд Манба Дацан эмнэлэгт хандаж эмчлүүлсэнээр өвчин нь илааршиж эхэлжээ. Астма өвчний үед өчүүхэн төдий цочрол авахад л гуурсан хоолойн агшилт үүсч, тvvгээр дамжих агаарын урсгал хязгаарлагдаж, ханиалган хоолой боогдож, амьсгал давчидахад хvргэдэг аж. Энэхүү хүндрэлтэй өвчнөөр дэлхийн 100 сая гаруй хүн тарчилж байгаа бөгөөд энэ тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа статистик мэдээ бий.

-Та яагаад астматай болчихов. Энэ өвчний үед ямар хүндрэл гардаг вэ?
-Би ханиадаа бүрэн эдгээхгүй явсаар архаг бронхиттой болчихсон байсан. Анх ханиалгаж, амьсгал давчдаад байхаар нь өөрийгөө сүрьеэтэй болчихож гэж бодоод цээжний зураг авахуулж, эмчид үзүүлсэн юм. Тэгсэн бронхитоос шалтгаалаад астма болчихжээ гэж хэлсэн. Эхэндээ амьсгал давхцаад бөглөчих гээд байх үед нь эуфиллин гэдэг эм уугаад гайгүй болдог байлаа. Гэтэл яваандаа тэр эм үйлчлэхээ байж, нэг орой түргэн дуудахад хүрсэн. Түргэний эмч ирээд цацлага цацаж өгөхөд амьсгал задраад жаахан ч гэсэн сайжирсан. Түүнээс хойш тэр цацлагыг хэрэглэдэг боллоо. Би тогооч мэргэжилтэй болохоор астматай болсоноосоо хойш ажлаа хийхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Жаахан л хиншүү хярвас үнэртвэл шууд л амьсгаа боочих гээд байдаг их хэцүү өвчин.
-Манба Дацан эмнэлэгт хэзээнээс эмчлүүлж эхэлсэн бэ. Одоо таны биеийн байдал ямар байна?
-Манай холын хамаатан надад Манба Дацан эмнэлгийг зааж өгсөн юм. Хамаатны маань хүүхэд цусны өвчтэй, ямар ч эмнэлэгт хандаад нэмэргүй байснаа Манба Дацан эмнэлэгт үзүүлээд эдгэсэн. Тиймээс би 2016 оны нэгдүгээр сард үзүүлээд, тан ууж эхэлсэнээс хойш 8 сар болж байна. Энэ хугацаанд миний астма хөдлөөгүй. Түүгээр ч зогсохгүй миний хаван буугаад дотор эрхтэний өвчин ч сайхан илааршсан.
-Та тогооч мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллахад астма хөдлөх гээд хэцүү байдаг гэсэн шүү дээ. Одоо ажиллаж байгаа юу?
-Би ажлаа хийх боломжтой болсон. Хиншүү хярвас үнэртсэн ч астма хөдлөхгүй байгаа. Цацлага, янз бүрийн эм тариа хэрэглэх ч шаардлагагүй болсон. Энэ 8 сарын хугацаанд нэг л удаа ханиад хүрч, ханиадны тан ууснаар дорхноо эдгэсэн. Миний эмчилгээ он дуустал үргэлжлэх байх. Бие маань эрүүлжээд их сайхан болж байна.
-Та Манба Дацан эмнэлэгт хандахаасаа өмнө уламжлалт анагаах ухааны талаар ямар ойлголттой явсан бэ. Ер нь уламжлалт эм, эмчилгээний талаар юу хэлэх вэ?
-Өмнө нь би уламжлалт анагаах ухааныг ер ойшоодоггүй байсан. Одоо бол ямар их ач тустай, хүчтэй болохыг нь мэдэрч сууна. Европ эмийг тав хоног уугаад эдгэчихсэн юм шиг болдог ч уг үндэс сууриараа эдгэдэггүй, тэр нь ужгираад л яваад байдаг. Тэгээд эцэст нь хүндэрч, эрсдэлд ордог. Ханиадаа бүрэн гүйцэд эмчлүүлээгүйгээс болж л бронхит үүсч байгаа. Тиймээс би ойр дотныхондоо уламжлалтын эмч нарт үзүүлж, уламжлалт эмчилгээ хийлгэ гэж зөвлөдөг болсон.
-Манба Дацан эмнэлгийнхэнд хандаж юу хэлмээр байна?
-Би Манба Дацан эмнэлгийнхэнд их талархаж явдаг. Эмч нараар нь их бахархдаг. Өвчтөнөө хүндэлж харьцдаг, чадвартай сайхан залуучууд бий. Ялангуяа намайг эмчилсэн Л.Энх-Амгалан эмчдээ маш их баярлалаа. Эелдэг зөөлөн зантай, чадвартай эмчээр эмчлүүлсэндээ баяртай байдаг. Тиймээс танай сонинд хандаж талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ над шиг өвчиндөө шаналж, хаана хандахаа мэдэхгүй яваа хүмүүст уламжлалт эмчилгээг сонгоорой, Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлээрэй гэж хэлэхийг хүссэн юм.

-Танд баярлалаа.

“Уламжлалт анагаах ухаан” сонин 2016 он №10 (26)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *