Түүхий болон боловсруулсан махан хүнс хорт хавдар үүсгэдэг

82719

ДЭМБ-аас мэдээлж байна

Боловсруулсан мах гэж юу бэ? Энэ нь амт болон хадгалалтын хугацааг нэмэгдүүлэх зорилгоор давсалж, хатааж, исгэж, утаж болон бусад төрлийн боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн юм.

Дийлэнх боловсруулсан махан бүтээгдэхүүн нь гахай эсвэл үхрийн мах агуулсан байх  хэдий ч мөн бусад төрлийн мах болох шувуу, дотор гэдэс, цус болон бусад дайвар бүтээгдэхүүн зэргийг багтаасан байдаг.  Боловсруулсан бүтээгдэхүүнд хот дог  (hot dog), хиам, зайдас, үхрийн лаазалсан мах, борцолсон мах, махан бэлдэцүүд орно.

Олон Улсын Зөвлөх Хороо нь түүхий болон боловсруулсан махан бүтээгдэхүүний судалгаа хийж, хэд хэдэн хавдрын үүсэх шалтгаан нь уг хүнс болохыг тогтоожээ. Хэдийгээр махны хорт хавдар үүсгэх эрсдэл нь бага хэдий ч, дэлхий нийтийн бага болон дунд түвшний орлоготой улс орнуудын хүнсний хэрэглээнд мах нь голлох байр суурьтай учир анхаарах хэрэгтэй юм. Махыг өндөр темпуратурт чанах, шууд шарах(ил гал)-үед тодорхой хэмжээний хорт хавдар үүсгэгч  бодис ялгардаг. (polycyclic -сайхан үнэрт нүүрс устөрөгч болон heterocyclic- анхилам амин).

Гэхдээ  энэхүү мах боловсруулж буй арга нь хавдар үүсгэх эрсдэлд нөлөөлж буй эсэх талаар эцсийн дүгнэлт гараагүй байна.  Global Burden of Disease Project эрдэм шинжилгээний байгууллагын судалгаагаар жилд  хорт хавдраас үүдсэн 34 мянган үхлийн шалтгаан нь махан хүнсний хэрэглээ их байсантай холбоотойг тогтоожээ.

Өдөрт 50 грамм боловсруулсан мах хэрэглэвэл бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдар үүсэх магадлал 18 хувь өсдөг. Бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдраар өвдөх эрсдэл нь 100 грамм тутам дахь махны хэрэглээнээс хамааран 17 хувиар нэмэгддэг байна.

Бэлтгэсэн: ОМИС-ийн багш  Д. Жаргалцэнгэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *