БУРХАН ЭМЧ

Үг: Хамба лам Д.Нацагдорж
Ая: Д.Лувсаншарав

img_0531

БУРХАН ЭМЧ

Өвчин зовлонд өртсөн бүхнийг
Өрөвдөн хайрлах үлэмжийн сэтгэлтэй
Урмыг сэргээсэн ухаалаг үгээрээ
Урт наслахын увдисыг хайрласан.

Эмч та энэрэл асралын бурхан
Эмч та энгүй их буянтан
Эмч та эрүүл энхийн сахиусаа

Цагаахан нөмрөгт ариухан биеэсээ
Цайлган сэтгэлийн илчийг цацруулж
Цаглашгүй буяны ерөөл хүчээрээ
Цаг бусын үхлийг цаашлуулсан

Эмч та энэрэл асралын бурхан
Эмч та энгүй их буянтан
Эмч та эрүүл энхийн сахиусаа

Эмчлэн эдгээх эрдэм ухаанаараа
Эрлэгийн элчтэй эрсэлдэн тэмцэж
Амь биеийг минь авран адислаж
Амьдын орчлонд жаргал эдлүүлсэн

Эмч та энэрэл асралын бурхан
Эмч та энгүй их буянтан
Эмч та эрүүл энхийн сахиусаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *